УБТЗ ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга асан Ж.Пунцагийн гэм буруутай нь тогтоогдвол 5 хүртэл жилийн хорих сонсоно

УБТЗ ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга асан Ж.Пунцагийн гэм буруутай нь тогтоогдвол 5 хүртэл жилийн хорих сонсоно

АТГ-аас өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20-ны өдөр /2022.01.20/ Улаанбаатар төмөр зам ХНН-ийн албаны дарга Ж.Пунцагийг гүйцэтгэх ажиллагаа явуулж, саатуулж байсан билээ.

Улмаар түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тэгвэл Ж.Пунцагт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх даваа гарагт буюу хоёрдугаар сарын 27-ны өдөр /2023.02.27/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.  

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.