ГАДНЫН ХЭВЛЭЛ: 2023 онд устах аюулд орсон Азийн 10 амьтанд Монголын хавтгай тэмээ болон цасны ирвэс багтсаныг онцолжээ

ГАДНЫН ХЭВЛЭЛ: 2023 онд устах аюулд орсон Азийн 10 амьтанд Монголын хавтгай тэмээ болон цасны ирвэс багтсаныг онцолжээ

БНСУ-ын хэвлэл 2023 он гэхэд устах аюулд орсон Азийн 10 амьтны дунд Монголын хавтгай тэмээ болон цасны ирвэс багтсаныг онцолжээ.

Тодруулбал, нийт 48 орноос бүрддэг Ази бол дэлхийн хамгийн том тив бөгөөд дэлхийн хуурай газрын 30 орчим хувийг эзэлдэг. Мөн Азид олон төрлийн ховор ургамал, амьтдын өлгий нутаг бөгөөд гэвч уур амьсгалын хямрал, амьдрах орчны доройтол, хүний буруутай үйл ажиллагааны улмаас олон тооны нэн ховор амьтад устаж үгүй болсоор байна гэжээ.

2023 онд нэн даруй хамгаалах шаардлагатай ховордсон Азийн 10 амьтныг танилцуулж байна.

1. Цасны ирвэс

Афганистан, Бутан, Хятад, Энэтхэг, Казахстан, Киргиз, Монгол, Балба, Пакистан, Орос, Тажикстан зэрэг Азийн хэд хэдэн оронд 4000-6500 цоохор ирвэс зэрлэг байгальд үлдсэн гэсэн тооцоо бий. Цасны ирвэсийн арьс, яс, үслэг зэрэг биеийн хэсгүүдийг авахын тулд агнадаг наймаачид нь тэднийг мөхөх эрсдэлд хүргэдэг. Мөн Хятадад биеийн хэсгүүд нь хүний биед тустай гэсэн үндэслэлгүй цуурхлаас болж хулгайн ан хийсээр байгаа бол монголд хонь, үхэр, ямаагаа хамгаалахын тулд устгадаг гэсэн байна.

2. Хавтгай тэмээ /зэрлэг бактриан тэмээ/

Хавтгай тэмээ нь Монгол орны говь болон Төв Азийн элсэн цөл, элсэн манханд тархсан. Одоогоор 1000 хүрэхгүй тоо үлдсэн бөгөөд энэ нь дэлхийн хамгийн ховордсон том хөхтөн амьтдын наймдугаарт ордог аж. Зэрлэг бактрит тэмээ нь хэдэн сар усгүй нүүдэллэж чаддаг тул ган гачигт маш тэсвэртэй гэдгээрээ алдартай боловч цаг уурын хямралд нэрвэгдсэн амьтад юм.

3.Панголин

4. оросын хилэм загас

5. амои бар

6. суматра заан

7. улаан толгойт бүргэд

8. Суматра орангутан

9. жава хирс

10. Зүүн хар сүлд гиббон