Монгол эмэгтэй онгоцонд гадаадын иргэний амийг аварчээ

Монгол эмэгтэй онгоцонд гадаадын иргэний амийг аварчээ

АНУ-аас Нигер улсын чиглэлд нисэж явсан онгоцонд зорчиж явсан С.Цэрмаа хэмээх монгол эмэгтэй хүний амь аварчээ. Тус  онгоцонд зорчиж явсан 77 настай Нигер гаралтай Америк иргэний бие гэнэт муудан, ухаан алдан унасан байна.

Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс эмч, сувилагч байвал онгоцны хойд хэсэгт ирэхийг хүссэнд С.Цэрмаа очиж, тухайн иргэнд зургаан цагийн турш тусламж үзүүлж, асарчээ.

Сайхан сэтгэл гарган, эх нутагтаа очихоор явж байсан иргэний амийг аварсанд талархан С.Цэрмаад 150 ам.долларын “United Air” аяллын сертификатаар шагнажээ.