Улсын гарьд Д.Рагчаагийн хүү Р.Жамьянтогтох мэргэжлийн сүмод барилдана

Улсын гарьд Д.Рагчаагийн хүү Р.Жамьянтогтох мэргэжлийн сүмод барилдана

Өвөө нь дархан аварга, аав нь улсын гарьд Р.Жамьянтогтох мэргэжлийн сүмод барилдана. Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн ирэх ням гаригт Осака хотод эхэлнэ.

Харү башёд Монголын хоёр сүмоч мэргэжлийн сүмод анх удаа барилдахаар болсон. Тодруулбал, "Такасаго" дэвжээний 24 настай Асахакүрюү Р.Жамьянтогтох, "Асахияма" дэвжээний 19 настай Токинишики Ц.Түшиг нар юм. Асасэкирюү Б.Дашнямын шавь Асахакүрюү Жамьянтогтохын аав нь Архангай аймгийн Булган сумын харьяат улсын гарьд Д.Рагчаа, өвөө нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат дархан аварга Д.Цэрэнтогтох агсан.