Завхан аймгийн Засаг дарга “Берлин-2023” тусгай олимпын зуны наадамд оролцох тамирчдад батламж гардуулжээ

Завхан аймгийн Засаг дарга “Берлин-2023” тусгай олимпын зуны наадамд оролцох тамирчдад батламж гардуулжээ

ХБНГУ-д зургаадугаар сарын 17-25-ны /2023.06.17-2023.06.25/ өдрүүдэд “Берлин-2023” тусгай олимпын дэлхийн зуны наадам зохион байгуулагдана.

Тухайлбал, энэхүү наадамд дэлхийн 190 орны 7000 орчим тамирчид 26 төрлөөр оролцох юм. Наадамд Монгол Улс спортын есөн төрлөөр оролцох бөгөөд Завхан аймгаас Монгол Улсаа төлөөлөн хамтарсан волейболын спортоор сонгогдсон Улиастай сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Сарандагина, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл Б.Оюунбилэг нарт аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал батламж гардуулж олон улсын тэмцээнд оролцох үед дэмжлэг үзүүлж, Монголын Тусгай Олимпын хороотой хамтран ажиллахаа илэрхийлжээ.