ШУУРХАЙ: 17 настай оюутанг сургууль дээр нь хутгалж,  амь насыг нь хөнөөжээ

ШУУРХАЙ: 17 настай оюутанг сургууль дээр нь хутгалж, амь насыг нь хөнөөжээ

Барилгын политехник коллежийн оюутныг сургууль дээрээ байхад нь хутгалж, амь насыг нь бүрэлгэсэн хэрэг Сар шинийн баярын өмнөхөн гарчээ.

Тодруулбал, 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах Барилгын политехник коллежийн спорт зааланд 17 настай оюутныг, 19 настай иргэн маргалдан хэвлийн тус газарт нь хутгалан амь насыг нь хохироосон байна. Тус хэргийг өдгөө Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж байгаа аж.