Японы мэргэжлийн сүмогийн башёд Дархан аварга Д.Цэрэнтогтох агсны зээ хүү Р.Жамьянтогтох барилдана

Японы мэргэжлийн сүмогийн башёд Дархан аварга Д.Цэрэнтогтох агсны зээ хүү Р.Жамьянтогтох барилдана

Япон улсын Осака хотод ирэх ням гараг /2023.3.12/-т эхлэх мэргэжлийн сүмогийн башёд Монголын хоёр сүмоч, "Такасаго” дэвжээний Асахакүрюү Р.Жамьянтогтох, “Асахияма” дэвжээний Ц.Түшиг нар анх удаа барилдахаар болжээ. Сонирхуулахад, Асахакүрюү Р.Жамьянтогтох нь улсын гарьд Д.Рагчаа хүү бөгөөд Дархан аварга Д.Цэрэнтогтох агсны зээ хүү нь ажээ.