Ш.Энхийн-Од “Атлантик 10” дивизионы бэлэгдлийн “Rookie” боллоо

Ш.Энхийн-Од “Атлантик 10” дивизионы бэлэгдлийн “Rookie” боллоо

"Дэйтон Флэйерз" багийн тоглогч Майк буюу Шаравжамцийн Энхийн-Од NCAA-гийн "Aтлантик 10" дивизионы нэгдүгээр дамжааны оюутнууд дундаас бэлгэдлийн гарааны шилдэг таван тоглогчийн нэгээр тодорчээ.

Тус конференцэд 15 их дээд сургууль харьяалагддаг бөгөөд энэ жил 59 тоглогч "Freshman" статустай тоглож байгаагаас Ш.Энхийн-Од маань ийнхүү шилдэг 5 тоглогчийн тоонд багтсан. Түүний баг нь улирлын тоглолтод 20-11 гэсэн амжилт үзүүлж бүстээ плей-оффын 2 байраар шалгараад буй.