Т.Хангал волейболын Volleybox сайтын Rank дээр чансаагаараа 14-т эрэмбэлэгдлээ

Т.Хангал волейболын Volleybox сайтын Rank дээр чансаагаараа 14-т эрэмбэлэгдлээ

Т.Хангал Мэргэжлийн тамирчдыг амжилт болон чанараар дүгнэж жагсаадаг волейболын Volleybox сайтын Rank дээр одоогоор 14-т эрэмбэлэгдсэн байна.

Энэ нь 2023 оны эхний байдлаарх дүн юм. Volleybox сайт нь дэлхийн волейбол сонирхогчдын хамгийн том хувийн сайт бөгөөд баттай эх сурвалжуудаар мэдээгээ бэлддэгээрээ алдартай юм.

Волейболын үндэсний дээд лигийн “Натур Мед Ноён” багийн тоглогч Т.Хангал Тайланд улсын волейболын лигт тоглохоор өнгөрсөн арваннэгдүгээр сард эх орноосоо мордсон билээ. Тэрбээр багийн хамтаар 2021 оны Үндэсний дээд лигийн аварга болж, “Шилдгийн шилдэг тэгш тоглогч”-оор тодорч байсан чадварлаг тамирчин юм. Тэгвэл Тайланд улсын 2022-2023 оны дээд лиг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр эхэлсэн бөгөөд түүний тоглож буй “Накхон Ратчасима” баг лигээ тэргүүлж байгаагаас гадна “MVP” тоглогчоор Т.Хангал тодорч амжилттай тоглож байгаа юм. Тэгвэл мөн Т.Хангал Тайландын волейболын дээд лигийн топ 10 тамирчны нэгээр нэрлэгдсэн юм.