Ерөнхий сайд У.Хүрэлсүх “асуудлаа намжаахгүй бол ажлаа өг” гэж Д.Сарангэрэл сайдыг шахжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “асуудлаа намжаахгүй бол ажлаа өг” гэж Д.Сарангэрэл сайдыг шахжээ

Сүүлийн өдрүүдэд зарим ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэ өвчин их гарч байна. Тухайбал, Хан-уул дүүргийн 15-р сургуулийн 529 хүүхэд сүрьеэ өвчний халдвар авсан нь илэрсэн бол, Төв аймгийн Сүмбэр сумын 300 гаруй сурагчийн 200 сурагч тус өвчний халдвар авсан нь илэрээд байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Сүрьеэ бол шоронгийн өвчин, харин өнөөдөр ЕБС-ийн сурагчдийн дунд түгээмэл гарч байна. Нөгөөтэй энэ бол эдийн засгийн өвчин. Учир нь тус өвчнийг эдгээхийн тулд хагас жил тасралтгүй 10 орчим төрлийн эм уудаг, энэ хугацаанд эдгэхгүй бол үргэлжлүүлж хэдэн сар эм уудаг өвчин. Харин эдийн засгийн хувьд тааруу иргэд энэ хугацаанд өвчнөө бүрэн эдгээж чадахгүй, насан туршдаа сүреэ өвчний нян тээгч болдог” гэж буй.

Сүрьеэ өвчний дэгдэлттэй холбогдуулж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцруулах асуудлыг сөрөг хүчний зүгээс хөндөж, тус яамны гадна өдөр бүр жагсаал хийж буй. Харин өвчиний дэгдэлт, жагсаалын асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Сарангэрэлтэй уулзаж “Нийгэмд үүсээд буй сөрөг мэдээллийг намжааж, асуудлаа хурдан дуусгахгүй бол сайдын суудлаа өг. Би хамгаалахгүй шүү” гэж түүнийг шахсан талаар төрийн ордонд яригдаж байна.

Иймээс Эрүүл мэндийн яамнаас ирэх зургаадугаар сарын 2- ны өдөр “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдий холбоо”-той хамтарч Төрийн ордонд уулзалт, чуулган хийхээр төлөвлөсөн байна.

Учир нь “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдий холбоо”-ны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа хэмээх бүсгүй ЕБС-ийн сурагчдын дунд сүрьеэ өвчин дэгдэж байгааг илрүүлсэн учир, удахгүй тус холбооноос төв талбай дээр суулт зарлахаар төлөвлөж байжээ. Харин Ерөнхий сайдынхаа шахалтад орсон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл иргэдэд сөрөг мэдээлэл өгч буй асуудлаа намжаахын тулд тус холбоотой хамтарч ажиллахаар болжээ.