Цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын дунд “Бидний нөхөрлөл” цогцолбор тэмцээн болж байна

Цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын дунд “Бидний нөхөрлөл” цогцолбор тэмцээн болж байна

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 102 жилийн ойг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Бидний нөхөрлөл” цогцолбор тэмцээн энэ сарын 8-ны /2023.03.08/ өдрөөс эхэллээ.

Тухайлбал, тус тэмцээн нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагуудын нэгдмэл үйл ажиллагаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулагддаг юм. Энэ жилийн тэмцээнийг хуваарийн дагуу Хил хамгаалах Ерөнхий газраас зохион байгуулж байгаа аж. Цогцолбор тэмцээнд БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд, удирдах газар, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, Дотоодын цэргийн штаб, Тагнуулын Ерөнхий газар, ШШГЕГ, ТТХГ зэрэг 14 байгууллагын 100 гаруй удирдах бүрэлдэхүүн “Буудлага”, “Биллиард”, “Волейбол” гэсэн гурван төрлөөр өрсөлдөнө.