Э.Энхсайхан монголын биатлончдын түүхэн амжилтыг үзүүллээ

Э.Энхсайхан монголын биатлончдын түүхэн амжилтыг үзүүллээ

Биатлоны өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн уржигдар Казахстаны Шучинскт болж байна. 

Тус тэмцээнд манай улсаас 6 биатлонч эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд өнөөдөр залуучуудын эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн уралдаан болов. Манай улсаас эрэгтэйчүүдийн 15 км-ын индивидуэль төрөлд ОУХМ Энхбатын Энхсайхан уралдаж 21 дүгээр байрт оров. Э.Энхсайхан 20 сумнаас 5 (2+1+1+1) алдаж буудаж 47:51.3 минутын амжилтаар 91 тамирчнаас 70-ыг ардаа орхиж 21 дүгээр байрт орсон нь Монголын биатлончдын түүхэн амжилт гэж хэлж болно.

Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдээс Б.Анхболд 85 (2+2+1+3), эмэгтэйчүүдийн 12.5 км-ын ганцаарчилсан уралдаанд ОУХМ М.Должинсүрэн (2+1+1+4) 85 тамирчнаас 67 дугаар байрт орлоо.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө