Сербийн алдарт "Лиман" багийн тоглогч Александр Ратков “Сансар MMC Energy” багт тоглоно

Сербийн алдарт "Лиман" багийн тоглогч Александр Ратков “Сансар MMC Energy” багт тоглоно

Дэлхийн авраг шалгаруулах ФИБА 3х3 тэмцээн тавдугаар сарын 30-нд /2023.05.30/ эхлэх билээ. Үүнтэй холбоотойгоор манай улсын баг легионер тамирчин авахаар болжээ.

Тодруулбал, олимпын хүрэл медальт Сербийн алдарт Лиман багийн тоглогч хар ажлын мангас хочит Александр Ратков Дэлхийн авраг шалгаруулах ФИБА 3х3 тэмцээн “Сансар MMC energy” багт тоглохоор боллоо. Тэрбээр дэлхийн чансаагаар 10 дугаарт бичигддэг 194 см өндөр, 30 настай тамирчин юм.