Эрлинг Холанд: Бүх тоглолт амаргүй, хаа сайгүй тулаан өрнөж байна

Эрлинг Холанд: Бүх тоглолт амаргүй, хаа сайгүй тулаан өрнөж байна

"Манчистер Сити” багийн довтлогч Эрлинг Холанд “Sky sport”-д ярилцлага өгчээ.

Тэрбээр өгсөн ярилцлагандаа дурдахдаа "Гурван оноо авч сайн тоглолт үзүүлнэ гэдэг амаргүй. Өнөөдөр Борнмут Ливерпүүлийг хожсон, бүх тоглолт амаргүй, хаа сайгүй тулаан өрнөж байна. Бид тоглолт болгонд хожих хэрэгтэй. Одоо бидэнд Лейпцигийн эсрэг хийх тоглолт байна. Бид зөвхөн ялахын төлөө бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй. Цаашид ч олон тоглолт хүлээж байгаа. Одоогоор юу ч шийдэгдээгүй байна. Энэ бол Англи. Би энд тоглох дуртай. Энд би хөлбөмбөгийг бүх насаараа үзсэн. Би секунд бүрээс таашаал авдаг" хэмээжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө