МУГТ П.Орхон допингийн торгуулиа дуусгаад зодоглосон эхний Улсын АШТ-дээ түрүүлжээ

МУГТ П.Орхон допингийн торгуулиа дуусгаад зодоглосон эхний Улсын АШТ-дээ түрүүлжээ

Чөлөөт бөхийн дэлхийн аварга, МУГТ П.Орхон нь 2018 оны Азийн наадмын үеэр авсан шинжилгээгээр допинг илэрсэн тул дөрвөн жилээр барилдах эрхээ хасуулсан билээ. Түүний торгуулийн хугацаа өнгөрсөн оны есдүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болсон тул эргэн дэвжээнд зодоглох боломжтой болсон юм.

Тэрбээр 2018 оны Улсын АШТ-д зодоглож, тус тэмцээний гурав дахь түрүүгээ хүртэж байсан бол энэ жил Улсын АШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлэхдээ шигшээ барилдаанд Токиогийн олимпод 20 настайдаа оролцож тавдугаар байрт орсон, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзулыг цэвэр дарсан байна.