Сонсголын бэрхшээлтэй тамирчдын Ази, номхон далайн орнуудын анхдугаар наадмаас манай тамирчид таван медальтай эх орондоо ирнэ

Сонсголын бэрхшээлтэй тамирчдын Ази, номхон далайн орнуудын анхдугаар наадмаас манай тамирчид таван медальтай эх орондоо ирнэ

Сонсголын бэрхшээлтэй тамирчдын Ази, номхон далайн орнуудын анхдугаар наадам 2023 оны гуравдугаар сарын 2-11-ны өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкект боллоо.

Жүдо, чөлөөт бөх, сонгомол бөх, таеквондо, каратэ гэсэн төрөлд болсон тус наадмын бөхийн төрөлд Монголын 4 тамирчин дасгалжуулагч Э.Баттүшигийн удирдлага дор хүч үзсэнээс 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай эх орондоо ирэхээр болов. Тодруулбал, ОУХМ Намдагдоржийн Эрхэмбаяр чөлөөт бөхийн 65 кг-д алт, сонгомол бөхийн 67 кг-д хүрэл, Дашдоогийн Даваа-Очир чөлөөт бөхийн 70 кг-д мөнгө, ОУХМ Ширэндэвийн Батбаатар 86 кг-д хүрэл, Нансалмаагийн Бат-Эрдэнэ сонгомол бөхийн 77 кг-д хүрэл медаль тус тус хүртлээ.