LIVE: БОАЖЯ-наас өнөөдөр Гандантэгчэнлин хийд болон Соёлын яаманд орчноо цэвэрлэх шаардлага хүргүүлнэ

LIVE: БОАЖЯ-наас өнөөдөр Гандантэгчэнлин хийд болон Соёлын яаманд орчноо цэвэрлэх шаардлага хүргүүлнэ

Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу мэдээлэл, тайлбар өгөх хэвлэлийн хурал болно. Энэ үеэр БОАЖЯ-ны тулгамдаж буй асуудлаар газар, хэлтсийн дарга мэдээлэл хийлээ.

БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох "Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсантай холбогдуулан чиг үүргийн ажлууд харьяа яамнуудад харьяалагдаж байгаа. 2023 оны нэгдүгээр сараас байгаль орчны хяналт БОАЖЯ-нд харьяалагдаж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар Их,дунд эрсдэлтэй үнэлэгдэж байгаа 949 объектод хяналт шалгалт хийхээр төлөвлөгөө гаргана ажиллаж байгаа. Мөн долоон чиглэлээр урьдчилсан хяналт шалгалт хийнэ. Иргэдийн гомдол, санал хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэнэ. Энэ чиглэлээр гуравдугаар сарын 10-ны байдлаар 85 өргөдлийн хүрээн авч 64-ийг нь шийдвэрлэсэн. Мөн торгууль шийтгэл оногдуулсан" гэв.

БОАЖЯ-ны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх "БОАЖЯ хариуцсан чиг үүргийн хүрээнд дөрвөн албан даалгавар гаргаж хэрэгжүүлж байна. Тухайлбал, Бид 2025 Монголд зочлох жил болгон зарлаж, жилдээ нэг сая хүртэлх хүн хүлээн авах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд жуулчдын ая тухтай байдлыг бүрдүүлэх тал дээр анхаарч орчны бохирдол, хог хаягдал, нүхэн жорлонг бууруулахаар БОАЖЯ сайдын "Эрүүл аюулгүй цэвэр орчин" бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ тус даалгаварыг биелүүлэх захирамжийг аймаг бүрийн Засга даргад хүргүүлсэн. Үр дүнг сар бүрийн 25-нд шалгаж байна. Уг ажлыг хүрээнд нийслэлийн Засга даргад хүргүүлсэн. Улмаар 2023 онд найман удаагийн их цэвэрлэгээ хийх ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд нийт хөрсний дээжийн 88 хувь гэр хорооллын 93 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн. Мөн хүнд металлын бохирдол илэрсэн.

Иймд БОАЖЯ-аас хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэх асуудлын УОК-ын хуралдаанд танилцуулна. Мөн дээрх орчны бохирдлыг арилгахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж буй ажилтай холбогдуулан гуравдугаар сарын 24-нд үндэсний хэмжээнд чуулган зохион байгуулна.

Түүнчлэн БОАЖЯ-наас өнөөдөр /2023.03.13/ Гандантэгчэнлин хийдэд албан бичиг хүргүүлж байна. Өөрөөр хэлбэл Монголыг зорьсон жуулчид ихээр ирэхтэй холбогдуулж хийдүүдээр зочлохтой холбогдуулан орчны бохирдлыг арилгах бичиг хүргүүлж байна. Мөн Соёлын яамны үүдийг угааж цэвэрлэх албан бичиг тоотуудыг хүргүүлнэ" гэлээ.