Идэрчүүдийн волейболын улсын аварга шалгаруулах Хангай бүсийн тэмцээн амжилттай болж өндөрлөжээ

Идэрчүүдийн волейболын улсын аварга шалгаруулах Хангай бүсийн тэмцээн амжилттай болж өндөрлөжээ

Энэ оны гуравдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Архангай аймгийн Арвайхээр хотноо U-18 Волейболын Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Тухайлбал, тэмцээнд 16 багийн 240 тамирчин оролцсон бөгөөд  нийт 12 шагналт байрыг шалгаруулсан байна. Шагналт байранд:

Эмэгтэй:

  • Нэгдүгээр байр - Идэрбаясгалан ахлах дасгалжуулагчтай, Сүглэгмаа ахлагчтай Баянхонгор аймгийн нэгдүгээр баг
  • Хоёрдугаар байр - Алтанхүү эзэнтэй, Батбаяр ахлах дасгалжуулагчтай, Эрдэнэбат туслах дасгалжуулагчтай, Оюун-Ундрал ахлагчтай Өвөрхангай “Хашхан” баг
  • Гуравдугаар байр - Ханддорж ахлах дасгалжуулагчтай, Баттцоож туслах дасгалжуулагчтай, Шинэсаран ахлагчтай Булган аймгийн “БТСГазар”-ын баг

Эрэгтэй:

  • Нэгдүгээр байр - Пүрэвлхагва багийн эзэнтэй, Одгэрэл ахлах дасгалжуулагчтай, Билгүүн ахлагчтай Орхон аймгийн “Шигшээ баг”
  • Хоёрдугаар байр - Идэрбаясгалан ахлах дасгалжуулагчтай, Мөнхтэмүүлэн ахлагчтай Баянхонгор аймгийн нэгдүгээр баг
  • Гуравдугаар байр - Ханддорж ахлах дасгалжуулагчтай, Баттцоож туслах дасгалжуулагчтай, Анударь ахлагчтай Булган аймгийн “БТСГазар”-ын баг тус утс эхний байранд шалгарч Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Шилдэг холбон тоглогчоор

  • Эрэгтэй - Орхон аймгийн Э.Билгүүн
  • Эмэгтэй - Өвөрхангай аймгийн “Хашхан” багийн Х.Оюун-Ундрал

Шилдэг довтлогч

  • Эрэгтэй - Булган аймгийн Д.Мөнхжаргал
  • Эмэгтэй - Булган аймгийн Х.Анударь
  • Шилдэг тэгш тоглогчоор
  • Эмэгтэй - Баянхонгор аймгийн Э.Сүглэгмаа
  • Эрэгтэй - Баянхонгор аймгийн Ж.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.