Монголын шигшээ баг өнөөдөр Узбекистаны багтай тоглоно

Монголын шигшээ баг өнөөдөр Узбекистаны багтай тоглоно

Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд үргэлжилж байна. Монголын шигшээ баг өнөөдөр /2023:03.14/ 17:30 цагаас Узбекистаны багтай тоглоно.

Монголын шигшээ баг гуравдугаар сарын 11-ний өдөр Ираны багтай тоглож тэмцээний Монголын баг өрсөлдөгчөө 5:0 оноогоор буулган авч анхны хожлоо авсан юм. Харин гуравдугаар сарын 12-ны өдөр Монгол, Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/-ын багийн тоглолт 20:30 цагт эхэлж, гурван үе тоглоход Монголын баг өрсөлдөгчөө 10:2 оноогоор буулган авч, хоёр дахь хожлоо аваад буй.