Снукер бильярдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын хоёр тамирчин оролцоно

Снукер бильярдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын хоёр тамирчин оролцоно

Снукер бильярдын Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 11-19-нд Катарын нийслэл Дохад болно.

Манай улсаас энэ жилийн ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан ОУХМ Б.Нарантуяа болон ОУХМ Д.Эрдэнэтөгс нар оролцохоор өнөөдөр /2023.03.14/ хилийн дээс алхлаа. ОУХМ Б.Нарантуяа өнгөрсөн жил Дохад болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан юм.