Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс үндэсний энгийн цахим гадаад паспортыг олгох үйл ажиллагааг зохион байгууллаа.
2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэгдэн батлагдсан Үндэсний энгийн болон цахим гадаад паспортын захиалгыг авч эхэлсэн бөгөөд өнөөдрөөс /2023.03.15/ иргэдэд олгож эхэллээ.
Цахим гадаад паспорт нь зөвхөн тусгай зориулалтын төхөөрөмжид уншигдах бөгөөд та хилийн шалган нэвтрүүлэхээр хилээр орсон гарсан тамга даруулалгүйгээр тусгай төхөөрөмжид уншуулан богино хугацаанд хилээр нэвтрэх боломжтой юм.