"Үндэсний Дээд лиг"-ийн улирлын эрэгтэй хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Т.Санчир тодорлоо

"Үндэсний Дээд лиг"-ийн улирлын эрэгтэй хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Т.Санчир тодорлоо

"Эрдэнэт Майнерс" багийн довтлогч Тунгалагийн Санчир МСБХ-ны "Үндэсний Дээд лиг"-ийн 2022-2023 оны улирлын эрэгтэй хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорлоо.

Монголын Сагсан бөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн 2022-23 оны улирлын шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаа өчигдөр /2023.03.14/ болж өндөрлөлөө.

Энэ үеэр улирлын үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр Т.Санчир тодорсон юм. Энэ түүний тав дахь удаагийн үндэсний дээд лигийн улирлын MVP шагнал болов. Харин улирлын шилдэг гадаад тоглогч шагналын эзнээр Эрдэнэт Майнерс багийн Пендарвис Уиллиамс тодорчээ.