Улаанбаатарт 4 градус хүйтэн байна

Улаанбаатарт 4 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутаг болон  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун  хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.