Маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Завхан, Хөвсгөлийн зарим, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө