Д.Сайханжаргал: Автомашин угаалгын газрууд "саарал усны стандартад нийцсэн төхөөрөмж" авах шаардлагатай /ВИДЕО/

Д.Сайханжаргал: Автомашин угаалгын газрууд "саарал усны стандартад нийцсэн төхөөрөмж" авах шаардлагатай /ВИДЕО/

2022 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 158 авто угаалгын газар бүртгүүлсэн байна. Эдгээр газрууд нь нэг өдөрт 200 тонн цэвэр ус ашигладаг гэсэн судалгаа бий. Улмаар БОАЖЯ сайд Бат-Эрдэнэ гуравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн бүх авто угаалгын газруудыг цэвэр ус ашиглахыг хориглосон.

Иймд бид саарал ус нь хүний бие эрүүл мэндэд хортой эсэх талаар мөн саарал ус боловсруулах тоног төхөөрөмжийг авто угаалгын газрууд хэрхэн авч ашиглах талаар БОАЖЯ-ны харьяа Усны газрын Усны хяналт шинжилгээний хэлтэсийн дарга Д.Сайханжаргалаас тодрууллаа.

ВИДЕО: 

-Авто угаалгын газруудын цэвэр ус ашиглалт болон хаялтын зөрчлийн талаар мэдээлэл өгөөч?

-Улаанбаатар хотын ус ашиглалтын 0.2 хувийг авто машин угаалгын газрууд эзэлж байна. Усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах зорилгоор Байгаль орчны яам болон холбогдох төрийн байгууллагууд усны газар хамтран Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Усны тухай хуулийг хэрэгжүүлэн ажилладаг. Хуулиар ашиглагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч байх зарчим хэрэгжээд авч байгаа усаа ашиглахаас гадна хаяхдаа бид тодорхой хэмжээгээр стандартын шаардлага хангаж байгаль дэлхийд болон төв шугамд нийлүүлэх хэрэгтэй байдаг.

Тухайлбал, төв шугамд нийлүүлэхдээ бид 65,61 гэсэн стандарт тогтоож, тэндээсээ туул гол руу нийлүүлэхдээ 40,43 гэхчлэн стандартуудыг хангуулаад хаяж байх ёстой. Тэгэхээр машин угаалгын газрууд 2022 оны байдлаар гурав дахин их бохирдуулсан усыг стандартаас давуулж шугамд нийлүүлдэг тохиолдлууд гарсан.

-Саарал ус ашигладаг авто угаалга энэ чиглэлийн ААН байгаа юу?

-Байлгүй яах вэ. 2020 оноос эхлээд машин угаалгын газруудыг ашигласан усаа урьдчилан цэвэрлээд дахин ашиглах тоног төхөөрөмжүүдийг суулгах шаардлагатай гэсэн шаардлагыг Ус суваг удирдах газар болон холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэн. Улмаар 34 нэгж байгууллагууд тодорхой хэмжээгээр ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжтэй болсон.

-ЦЭВЭРШҮҮЛЭН АШИГЛАЖ БУЙ УСНЫ ХЭМЖЭЭГЭЭР ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛНӨ-

-Байгаль орчны сайдын цэвэр ус хэрэглүүлэхгүй гэх захирамжтай холбогдуулан төрийн байгууллагаас ААН-д ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Ус бохирдуулсан төлбөрийн тухай хуульд хэрвээ усыг цэвэршүүлж ашиглавал цэвэршүүлж эргүүлэн ашигласан усны хэмжээгээр төлбөрөөс чөлөөлөх ААН байгууллагуудыг дэмжсэн зохицуулалтууд байдаг. Тэгэхээр энэ чиглэлд л дэмжлэг үзүүлнэ. Мэдээж ААН-үүд өөрсдөө саарал ус гаргаж авах төхөөрөмжөө захиалж авна.

-Саарал усны төхөөрөмжид чанарын шаардлага яригдах уу. Стандартаас доогуур байвал хүний биед хортойгоор нөлөөлж болзошгүй шүү дээ.

-Тиймээ. Яригдана. Ямар усыг ашиглах шаардлагатай вэ гэхээр бид 2018 онд 67,34 гэж стандарт баталсан байдаг. Тэгэхээр энэ нь дахин ашиглах цэвэршүүлсэн усны техникийн ерөнхий шаардлага. Энэ дээр аливаа усыг ус ашиглагч хэрэглээд хаяж байгаа тохиолдолд стандартын шаардлага хүртэл цэвэршүүлсэн усыг гурван чиглэлд ашиглаж болж байгаа. Тухайлбал, үйлдвэл, үйлчилгээ, хүрээлэн байгаа орчин буюу ДЦС-ууд, байгалын гал унтраахад, авто угаалга, байгууллагууд ашиглаж болно гэсэн үг. Тэгэхээр бид дахин ямар усыг ашиглах вэ гэдэг стандартыг боловсруулж, батлуулаад мөрдөн ажиллаж байна.

-МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ХАЯСАН УСАА ЦЭВЭРШҮҮЛЭЭД ДАХИН СТАНДАРТАД НИЙЦСЭН УГ ГАРГАЖ ДАХИН АШИГЛАХ ҮЙЛДВЭР БАРИГДАЖ БАЙНА-

-Зарим хүмүүс стандарт хамаарахгүй саарал ус л бол хортой гэсэн ойлголттой байдаг. Тэгэхээр энэ тал дээр ерөнхий мэдээлэл өгвөл?

-Саарал ус гэдэг нь бидний ахуйгаас гарч байгаа буюу өтгөн шингэн нийлээгүй бусад ахуйгаас гарч байгаа ус. Тэгэхээр банн, дүүш, угаалгын машин зэргээс гарч байгаа усыг саарал ус гэж хэлээд байгаа юм. Өтгөн, шингэн буюу нойлоос гарч байгаа ус болохоор хар ус болдог. Харахад ч өнгө нь саарал ус байдаг. Гэхдээ Монгол Улсын хэмжээнд та бүхний мэдэхээр бидний шугам хоолой бүгд саарал болон хар ус нь нийлсэн шугам хоолойнууд явдаг. Иймд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын засгийн газар хоорондын мянганы сорилтын сангийн компакт гэрээ гэж байгаа. Энэ гэрээ 2025 он хүртэл хэрэгжих хүрээнд бид Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг цэвэршүүлээд, цэвэрлэсэн усаа техникийн ус руу өгч байгаа юм. Тэгээд мэдээж шаардлагатай бол машин угааж болно. Тэгэхээр Монгол Улс анх удаа хаясан усаа цэвэршүүлээд дахин ашиглах боломжтой стандартад хүргэдэг үйлдвэр барьж байна. Энэ үйлдвэр маань 2025 онд ашиглалтад орохоор үйл ажиллагаа нь эхлээд бүтээн байгуулалтын ажил явж байгаа.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө