Монголын хоккейн шигшээ Азийн АШТ-д хүрлийн төлөө тоглохоор болжээ

Монголын хоккейн шигшээ Азийн АШТ-д хүрлийн төлөө тоглохоор болжээ

Монгол улс анх удаагаа “U18” хүртэлх насны ангиллын “Хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг Монголын Хоккейн Холбоо болон Мөсөн өргөө “Степпе Арена” хамтран зохион байгуулж байгаа билээ.

Азийн АШТ-д тоглож буй Монголын шигшээ баг эхний тоглолтодоо Ираны багийг 5:0-ээр хожсон бөгөөд харин удаах учраа АНЭУ-ын шигшээ багийг 10:2-оор ялсан юм. Харин Узбекистаны шигшээд 4:7-оор, Туркменистаны багт 6:4-өөр хожигдлоо. Ийнхүү маргааш /2022.03.17/20:30 цагаас тэмцээний сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж, хүрэл медалийн эзэн тодрох аж.