ФОТО: Баруун-Урт суманд хоногт 700-830 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай байгууламж ашиглалтад орлоо

ФОТО: Баруун-Урт суманд хоногт 700-830 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай байгууламж ашиглалтад орлоо

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ундны усны цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орлоо. Тус байгууламж нь цагт 110 м3 усыг цэвэршүүлэх хүчин чадалтай бөгөөд хоногт 12-13 цаг ажиллаж 700-830 тонн усыг цэвэршүүлэн хэрэглэгчдэд түгээж байна. Ус ингэж хэрэглэгчид очих хүртлээ дөрвөн шүүлтүүрээр дамждаг байна.

Цэвэршүүлэх байгууламжийг өнгөрсөн сард бүрэн угсарч, туршилтаар ажиллуулжээ. Энэ хугацаанд итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд усыг хоёр удаа шинжлэхэд 5,45 байсан хатуулгийн хэмжээ 3,85 болж, бусад элементүүд мөн зохих хэмжээгээр буурсан байна. Мөн Баруун-Уртын ундны усанд агуулагдах ураны хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их байдаг бөгөөд энэ үзүүлэлт мөн 47,8-20,8 болж буурчээ. Байгууламжийг Азийн хөгжлийн банкны 500 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр бүтээн байгуулсан байна.

ФОТО: