С.Жамбалжамцын баг "Tuor de Taiwan" уралдаанд түрүүлэв

С.Жамбалжамцын баг "Tuor de Taiwan" уралдаанд түрүүлэв

Дугуйн “Tour de Taiwan” UCI 2.1 олон өдрийн уралдаан гуравдугаар сарын 12-16-нд Тайваньд боллоо. Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Сайнбаярын Жамбалжамцын хүчин зүтгэдэг Малайзын “Теренгану полигон” баг нь тус уралдаанд нийлбэр болон хувийн дүнгээр түрүүлэв.

Манай тамирчин 5 өдрийн тус уралдаанд нийлбэр дүнгээр 15 дугаар байрт орж, Азийн шилдэг гурван дугуйчны нэгээр шалгарч UCI-ийн 5 оноо авч Монголын дугуйн холбоонд Парисын олимпийн наадмын эрх авах нийт 11 оноо авчираад байна.

Түүний дараагийн тэмцээн нь дөрөвдүгээр сарын 01-06-нд Тайланд улсад болох “Тour of Thailand” олон өдрийн уралдаан юм. С.Жамбалжамц 2021 онд тус уралдаанд нийлбэр дүнгээр тэргүүлж аварга болж байв.