Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий эхний өдөр манай 4 тамирчин тулалдсанаас гурав нь ялалт байгууллаа

Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий эхний өдөр манай 4 тамирчин тулалдсанаас гурав нь ялалт байгууллаа

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Энэтхэгийн Шинэ Дели хотод эхэлсэн билээ.

Тодруулбал, 65 орны 300 гаруй тамирчин 6000 хүний суудалтай “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт өрсөлдөх бөгөөд Монголын эмэгтэй дөрвөн тамирчин эхний тулаанаа өчигдөр хийлээ.

50 кг-д Б.Мөнгөнсаран Туркийн Топуз Рабиаг 5:0 харьцаатай ялсан бол 57 кг жинд М.Намуун Колумбын Арболеда Мендозатай таарч, 0:5 ялагдсан байна. Харин 52 кг-ын жингийн О.Есүгэн Тайландын Preedakamon Tintabthai-тай тулалдаж 4:1 оноогоор эхний ялалтаа байгууллаа. Мөн 54 кг жинд М.Энхжаргал Вьетнамын Ти Ким Ан Во-тай сугалаа таарч, 5:0 онооны харьцаатай манай тамирчин эхний ялалтаа авчээ. Ийнхүү эхний өдөр тулалдсан манай 4 тамирчнаас гурав нь ялалт байгуулжээ.