Монголын шигшээ баг өнөөдөр Тайландын багтай хүрлийн төлөө тоглоно

Монголын шигшээ баг өнөөдөр Тайландын багтай хүрлийн төлөө тоглоно

Монгол, Иран, Туркменистан, Тайланд, Арабын нэгдсэн Эмират улс, Узбекистан зэрэг зургаан орны баг өрсөлдөж буй шайбтай хоккейн U18 насны "Challenge Cup" тэмцээн өнөөдөр өндөрлөнө. 

Азийн АШТ-д тоглож буй Монголын шигшээ баг эхний тоглолтодоо Ираны багийг 5:0-ээр хожсон бөгөөд харин удаах учраа АНЭУ-ын шигшээ багийг 10:2-оор ялсан юм. Харин Узбекистаны шигшээд 4:7-оор, Туркменистаны багт 6:4-өөр хожигдсон юм. Харин өнөөдөр /2023.03.17/ Монголын шигшээ баг Тайландын багтай 20.30 цагаас тоглоно.