Монголын хоккейн шигшээ Азийн АШТ-д сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж хүрэл медаль хүртлээ

Монголын хоккейн шигшээ Азийн АШТ-д сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж хүрэл медаль хүртлээ

Монгол улс анх удаагаа “U18” хүртэлх насны ангиллын “Хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг Монголын Хоккейн Холбоо болон Мөсөн өргөө “Степпе Арена” хамтран зохион байгуулж байгаа билээ.

Азийн АШТ-д тоглож буй Монголын шигшээ баг эхний тоглолтдоо Ираны багийг 5:0-ээр хожсон бөгөөд харин удаах учраа АНЭУ-ын шигшээ багийг 10:2-оор ялсан юм. Харин Узбекистаны шигшээд 4:7-оор, Туркменистаны багт 6:4-өөр хожигдсон. Ийнхүү өчигдөр /2022.03.17/20:30 цагаас тэмцээний сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж, хүрэл медалийн эзэн болжээ. Харин Узбекистаны баг 5 хожлоор түрүүлж, тэмцээний алтан медалийн эзэн болсон бол Туркменистаны баг 4 хожил,1 ялагдлаар тэмцээний 2 дугаар байрт орж мөнгөн медаль хүртлээ.