УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг оюутан А.Цогт-Очирт дахин тэтгэлэг гардуулжээ

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг оюутан А.Цогт-Очирт дахин тэтгэлэг гардуулжээ

Одоогоос найман жилийн өмнө буюу 2011 онд УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг Япон улсын иргэн Я.Маэда гуайтай хамт Баянзүрх дүүргийн 87-р сургуулийн сурагч А.Цогт-Очир хүүд их дээд сургуульд орох хүртэл нь сар бүр ойролцоогоор 5,000 иений санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байдаг.

Тухайн үед А.Цогт-Очир 2 дүүгийнхээ хамт эмээгийндээ амьдарч байсан бол одоо тэрээр цэргийн алба хааж ирээд Хууль сахиулахын их сургуульд элсэн суралцаж байгаа аж.

Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг А.Цогт-Очиртой уулзаж 2018, 2019 оны Япон улсын иргэн Я.Маэда гуайн санхүүгийн дэмжлэгийг түүнд хүлээлгэн өгсөн байна. Энэ үеэр А.Цогт-Очир сайхан сэтгэлт Япон улсын иргэн Я.Маэда гуайд талархалын захидал илгээжээ.