Улаанбаатарт 7 градус дулаан байна

Улаанбаатарт 7 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч, 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Тэс голын хөндийгөөр -10...-15 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна. Улаанбаатарт цэлмэг. Зөөлөн салхитай. +5...+7 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө