Өчигдөр /2026.11.04/ цахим орчинд "МҮОНРТ-ийн захирал асан А.Бүрэнбаатар хар тамхи хэрэглэж авто осол гаргажээ" гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар А.Бүрэнбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан худал мэдээлэл болохыг мэдэгдлээ. Тэрбээр тус мэдэгдэлдээ, “Өглөөнөөс хойш эхнэр, найз нөхөд гээд олон хүн залгалаа. Би Борнуурт ажлын шугамаар ирээд одоо Улаанбаатар хот руу хөдлөх гэж байна. Намайг "хар тамхи хэрэглэж яваад Дарханы зам дээр осол хийжээ” гэх мэдээлэл ор үндэсгүй худал мэдээлэл. Зохион байгуулалттай худал мэдээ тарааж хүмүүсийн сэтгэл санаа үймүүлэхээ боль. Хэн нэгэн намайг Дарханы замаар явсныг мэдээд, албаар миний машинтай адил цагаан өнгийн машиныг зурагт эвлүүлж тавьсан байна” гэжээ.