Улаанбаатар хотын иргэд өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн өөрийн өмчлөлийн гарааш, дулаан зогсоолд үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлж эхэлсэн. Татварын хэмжээ нь байршил, бүсчлэлээс хамааран хөрөнгийн үнэлгээний 0.6-2.0 хувьтай тэнцэж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолын зориулалттай нэг үл хөдлөх хөрөнгийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулжээ. Тэрбээр хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сараас боловсруулж эхэлсэн бөгөөд 2026 оны есдүгээр сарын 11-нээс D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч эхэлсэн байна.
Мөн тухайн өдөр хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлж, санал авахаар хүсэлт тавьсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Иймд хуулийн төслөө ирэх долоо хоногоос УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.