Бусдын нэг тэрбум төгрөгийг хураан авч, хахууль өгөхийг санал болгосон албан тушаалтанд торгох шийтгэл оногдуулжээ

Бусдын нэг тэрбум төгрөгийг хураан авч, хахууль өгөхийг санал болгосон албан тушаалтанд торгох шийтгэл оногдуулжээ

Бусдын нэг тэрбум төгрөгийг хураан авч, хахууль өгөхийг санал болгосон албан тушаалтанд торгох шийтгэл оногдуулжээ.

Тодруулбал, Р.З нь “Х....” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, зөвлөх инженерээр ажиллаж байхдаа МҮХАҮТ-ын дэргэдэх олон улсын Арбитрын шүүхэд хянагдаж байгаа “Т....” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Д...” ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн орлогыг тогтоох шинжилгээг хийх явцдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-д үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хариуд нь 1 тэрбум төгрөгийг хуваан авч, хахууль өгөхийг санал болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Р.З-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрх болон шинжээчийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  3.5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.