Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан зарим иргэнд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Тодруулбал, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга асан О.Буянтогтох, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, клиникийн профессор Ё.Буяндэлгэр нар шагнуулжээ.
Харин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
-
Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн ахмад багш Л.Шатар
-
Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Г.Ганболд
Алтан гадас одонгоор:
-
Татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга М.Наранчимэг
-
УБТЗ-ын Сүхбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогч Д.Оюунчимэг
-
Хөлбөмбөгийн дасгалжуулагч, ахмад багш Ц.Ганхуяг
-
Мандал сумын ЗДТГ-ын дарга Д.Лувсандагва
-
Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн бага ангийн багш Л.Одгэрэл
-
ЗДТГ-ын Авто замын хяналтын улсын байцаагч Г.Баярхүү
-
Нэгдсэн эмнэлгийн Зүрх судасны тасгийн сувилагч Ж.Батнавч
Цэргийн гавьяаны одонгоор:
-
Цагдаагийн газрын ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа С.Батжаргал
-
Прокурорын газрын Харуул хамгаалалтын албаны ажилтан, бэлтгэл ахмад Г.Алтантовч
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
-
Боловсролын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Цэнд-Аюуш
-
ЗДТГ-ын мэдээлэл технологийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Гандүүрэн нар тус тус шагнагдсан байна.