Саудын Арабын нэрээ нууцалсан клуб Лионель Мессид 220 сая еврогийн санал тавьжээ

Саудын Арабын нэрээ нууцалсан клуб Лионель Мессид 220 сая еврогийн санал тавьжээ

Алдарт хөлбөмбөгчин Лионель Мессид Саудын Арабын нэрээ нууцалсан клуб 220 сая еврогийн санал тавьжээ.

Тодруулбал, Л.Месси Саудын Арабын нэрээ нууцалсан багаас жилийн 220 сая еврогийн (193 сая фунт стерлинг) цалинтай гэрээний санал хүлээн авчээ. Хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр цалинтай гэрээг Кристиано Роналду өнгөрсөн нэгдүгээр сард /2023.01/ Саудын Арабын “Аль-Насср” клубтэй жилийн 200 сая еврогийн гэрээ байгуулснаар тогтоосон юм. Харин Л.Месси уг саналыг зөвшөөрвөл дэлхийн дээд амжилтыг эвдэж Кристиано Роналдугаас өндөр цалин авах ажээ. "The Mirror" сонинд нэр нь үл мэдэгдэх клуб бол "Аль-Хилаль" гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: MARCA




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө