О.Есүгэн өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж шөвгийн наймд шалгарлаа

О.Есүгэн өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж шөвгийн наймд шалгарлаа

“Шинэ Дели-2023” сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрөө үргэлжилж байна. 

Тэмцээний 52 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн Монголын боксчдын салхийг хагалав. Тэрбээр 1/8 шигшээд Мозамбикийн боксчин Хелена Багаог I үед гурван удаа тоолуулж хүнд цохилтоор ялж шөвгийн наймд шалгарлаа.

Ингэснээр манай боксчин нөгөөдөр буюу гуравдугаар сарын 22-нд Италийн Сиринэ Чараабитай хүрэл медалийн төлөө тулалдана.