Идэрчүүдийн аварга шалгаруулах зүүн бүсийн волейболын тэмцээн өндөрлөлөө

Идэрчүүдийн аварга шалгаруулах зүүн бүсийн волейболын тэмцээн өндөрлөлөө

Монголын Волейболын Холбооноос зохион явуулсан “Идэрчүүдийн Зүүн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээн” энэ сарын 17-19 /2023.03.17-2023.03.19/ өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай болж өндөрлөжээ. Тус тэмцээнд Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын эмэгтэй зургаа, эрэгтэй найм нийт 14 баг оролцсон юм. Энэ удаагийн зүүн бүсийн тэмцээн Хэнтий аймгийн лаборатори нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойн нэрэмжит болсон аж.

Тэмцээний амжилтаар:

Эмэгтэй:

1-р байр Хэнтий БТСГ

2-р байр Дорноговь КВАНТ

3-р байр Тэмүүжин ШОНХОР (Хэнтий)

Эрэгтэй:

1-р байр Хэнтий БТСГ

2-р байр Дорнод БТСГ

3-р байр ГСА ESB СОЛАР ЭНЕРЖИ (Говьсүмбэр) багууд тэргүүлж, удахгүй болох улсын аваргад өрсөлдөх эрхээ авлаа. УАШТ 2023.03.27-2023.04.03 өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотноо болно.