Улаанбаатарт 13 градус хүйтэн байна

Улаанбаатарт 13 градус хүйтэн байна

Өнөөдөр  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө  -11...-13 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө