Шөнийн цэнгээний газар болон караокенууд нэг өрөөнөөс сард  20-30 мянган төгрөгийн зохиогчийн эрхийн төлбөр төлнө

Шөнийн цэнгээний газар болон караокенууд нэг өрөөнөөс сард 20-30 мянган төгрөгийн зохиогчийн эрхийн төлбөр төлнө

Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг үндэслэн Оюуны өмчийн газрын дэргэдэх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлөөс караоке болон баарны газруудад дуу хөгжмийн бүтээл ашигласны төлбөр авах шинэ тарифыг эцэслэн баталлаа.

Тодруулбал, Шинэ зохицуулалтаар хотын төвийн бүсийн баар, караокенууд нэг өрөөнөөс сард 30 мянган төгрөг, харин хотын захын болон хөдөө орон нутгийн газрууд нэг өрөөнөөс сард 20 мянган төгрөгийн хураамж төлөх бөгөөд олон өрөөтэй үйлчилгээний газруудад өрөөний тооноос нь хамааруулан 10–20 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тогтоосон байна. Бусдын оюуны өмч, дуу хөгжмийг арилжааны зорилгоор ашиглаж буй аж ахуйн нэгжүүд болон уран бүтээлчдийн хамтын удирдлагын байгууллага хоорондын гэрээлэлтийг тодорхой болгож буй энэхүү шийдвэр нь уран бүтээлчдийн хөдөлмөрийг хуулийн дагуу шударгаар үнэлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилготой аж.