Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд оролцож буй Монголын гурван тамирчин өнөөдөр медалийн төлөө тоглоно

Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд оролцож буй Монголын гурван тамирчин өнөөдөр медалийн төлөө тоглоно

Сонирхогдчын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Шинэ Делид гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлсэн.

Манай улсаас Энэтхэгийн рингэнд найман тамирчин эх орноо төлөөлөн оролцсноос гурав нь тэмцээний долоо дахь өдөр буюу өнөөдөр хүрэл медалийн төлөө тоглоно. Тодруулбал, 48 кг-ын жинд "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг, 52 кг-д "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн, 54 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал нар медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх тулаанаа хийцгээнэ.