Александр Овечкин “NHL”-ийн түүхэн дэх Уэйн Гретцкийн дээд амжилтыг эвджээ

Александр Овечкин “NHL”-ийн түүхэн дэх Уэйн Гретцкийн дээд амжилтыг эвджээ

“NHL” нь Хойд Америкийн мэргэжлийн хоккейн лиг бөгөөд АНУ-д 25, Канадад 7 нийт 32 баг оролцдог. АНУ, Канадын мэргэжлийн спортын дөрвөн том лигийн нэг юм.

Александр Овечкин NHL-ийн энэ улиралд 40 дэх гоолоо орууллаа. "Вашингтон"-ын ахлагч "Коламбус"-тай хийсэн тоглолтод (6:7 ОТ) тооны харьцааг нээсэн байна. Өдгөө 37 настай Орос залуу карьертаа 13 дахь удаагаа ийм амжилт үзүүлжээ. NHL-ийн түүхэнд Уэйн Гретцкид 40 ба түүнээс дээш гоолыг 12 удаагаа оруулсан юм. Тус дээд амжилтын гуравдугаар байрыг Марио Лемье, Марсель Дионн нар (тус бүр 10 улирал) хуваадаг аж.

Эх сурвалж: NHL




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө