Дасгалжуулагч Дидье Дешам Францын шигшээ багийн ахлагчаар Килиан Мбаппег томилжээ

Дасгалжуулагч Дидье Дешам Францын шигшээ багийн ахлагчаар Килиан Мбаппег томилжээ

Францын шигшээ багийн шинэ ахлагч Килиан Мбаппе, дэд ахлагчаар Антуан Гризманн нар тоглох болно.

Катарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа шигшээ багаа орхисон Уго Ллорисын ахлагчийн үүргийг Килиан Мбаппе хүлээн авч байна.

Францын шигшээ багийн ахлах дасгалжуулагч "Telefoot" сувагт өгсөн ярилцлагадаа “Килиан бүх зүйлд тохирсон. Тэр хариуцлага хүлээхэд бэлэн байна. Мбаппе талбай дээр ч, багийн дотор ч гол элемент" гэжээ.

Эх сурвалж: ESPN