Бямба гаргаас эхлэн ихэнх нутгаар дулаарна

Бямба гаргаас эхлэн ихэнх нутгаар дулаарна

Энэ сарын 25-ны өдрөөс /2023.03.25/ нутгийн баруун хэсгээр цаашлаад ихэнх нутгаар дулаарна гэж Ус, цаг уурын орчны шинжилгээний газраас мэдэгдлээ.  Өнгөрсөн өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурсан. Тэгвэл тус хүйтрэлт энэ сарын 27-ны өдөр баруун аймгуудын нутагт давтагдах аж.

Тодруулбал, цас орж, цасан шуурна гэв. Харин бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Энэ 28-ны өдрийг хүртэл Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -8...-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус, өдөртөө 0...+5 градус, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө