Шайбтай хоккейн ДАШТ өнөөдөр “Степпе Арена” ордонд эхэлнэ

Шайбтай хоккейн ДАШТ өнөөдөр “Степпе Арена” ордонд эхэлнэ

Монгол Улс түүхэндээ анх удаа шайбтай хоккейн ДАШТ-ийг Олон улсын олимпын хорооны стандартыг хангасан, дөрвөн улирлын “Степпе Арена” ордонд өнөөдөр /2023.03.23/ эхэлнэ.

Өнөөдөр эхлэх тэмцээнд Монгол, Индонез, Энэтхэг, Иран, Макао, Сингапур, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан улсын шигшээ есөн багийн 198 тамирчин өрсөлдөнө.

Түүнчлэн Монгол Улс нь Олон улсын мөсний хоккейн холбоонд 1999 онд анх элссэн бол IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өдгөө зохион байгуулснаар тус дивизионы гишүүнчлэлийг авах юм.