ОУХМ Л.Алтанцэцэг сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д “Алтан медаль”-ийн төлөө өрсөлдөнө

ОУХМ Л.Алтанцэцэг сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д “Алтан медаль”-ийн төлөө өрсөлдөнө

Энэтхэгийн Шинэ Делид зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд өчигдөр болж өндөрлөлөө. Монгол улсыг төлөөлөн Л.Алтанцэцэг 48 кг, М.Энхжаргал 54 кг төрөлд хагас финалд өрсөлдсөн билээ.

Тэгвэл 48 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад буй үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг хагас финалын тулаанаа Мароккогийн 25 настай боксчин Ясмин Моуттакетэй хийж “5:0”-ээр ялалт байгуулж финалд шалгарчээ. ДАШТ өнөөдөр /2023.03.24/ буюу нэг хоног завсарлаж ОУХМ Л.Алтанцэцэг маргааш /2023.03.25/ Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө өрсөлдөнө.