Монголын Үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг маргааш Европ тивийн чансаа дээгүүр бичигддэг Гүржийн багтай тоглоно

Монголын Үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг маргааш Европ тивийн чансаа дээгүүр бичигддэг Гүржийн багтай тоглоно

ОУХБХ-ны (FIFA DAYS) өдрүүдээр Монголын Үндэсний шигшээ баг Европ тивийг зорьж ОУХБХ-ны чансааны 78-р байранд бичигдэж байгаа Гүржийн шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг Батуми хотод гуравдугаар сарын 25-нд Улаанбаатар хотын цагаар 22:00 цагаас эхлэх юм.

Манай Үндэсний шигшээ багийн хувьд ОУХБХ-ны чансааны 183-р байрт бичигдэж байгаа бөгөөд анх удаагаа Европ тивийн чансаа дээгүүр бичигддэг буй улстай тоглолтыг хийнэ. Гүрж улсын шигшээ багт энэ жил Италийн Сери А Лигийн Наполи клубийн од болон гялалзаж буй Хвича Кварацхелия болон Европын томоохон лигүүдэд тоглодог нийт 23 тоглогч дуудагдсан байна.