“Степпе арена”-г барилцсан Канадын архитекторуудад МҮОХ-ны алтан медаль олголоо

“Степпе арена”-г барилцсан Канадын архитекторуудад МҮОХ-ны алтан медаль олголоо

Зориулалтын мөсөн өргөө “Степпе арена” баригдсанаас хойш Монголчууд хоккейн спортоор амьсгалж байна. Хэд хоногийн өмнө 18 хүртэлх насны Азийн АШТ тус ордонд зохиогдож, манай улсын залуучууд хүрэл медаль хүртсэн.

Тэгвэл өчигдөр ДАШТ-ий 4-р дивизионы тоглолтууд “Степпе арена”-д эхэлж, Монголын шигшээ эхний учраа Кувейтийг 8:0-ээр хожсон билээ. Тус ордныг барьж байгуулахад Канадын архитектор Марк Хейнц, Кевин Клиппенштэйн нар үнэтэй зөвлөгөө өгч, мэргэжлийн дүгнэлт гаргасан төдийгүй Монголын архитекторчдыг Ванкувер хотноо урьж, өөрсдийн бүтээн байгуулсан байгууламжуудтай танилцуулан туршлага судлуулсан юм.

Манай оронд спорт, олимпизмыг хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эдгээр эрхмүүдийг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар өнөөдөр хүлээн авч уулзан МҮОХ-ны алтан медалиар шагналаа. Монголд анх удаа ирээд буй тэд манай оронд хоккейн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлэв.

 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө